Эрхэм хүндэт хөрөнгө оруулагчид, харилцагчид, түншүүд болон нийт хамтран зүтгэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.

         “Үнэт Ассет Менежмент ҮЦК” ХХК нь 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай, хөрөнгийн зах зээлийн олон улсын жишигт нийцсэн үйлчилгээг ёс зүй, мэргэжлийн өндөр түвшинд хүргэх зорилготой, банк санхүү, хөрөнгийн зах зээлд олон жил ажилласан туршлагатай, шинийг эрэлхийлэгч, эрч хүчтэй залуусаас бүрдсэн, хөрөнгө оруулалтын менежментийн компани юм.

          Бид Монгол Улсын хөрөнгийн зах зээл, тэр дундаа хөрөнгө оруулалтын санг дэлхийн жишигт нийцүүлэн хөгжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулах зорилготой. Үүний хүрээнд санхүү, хөрөнгийн зах зээлийн мэдлэгт суурилсан шилдэг туршлага, багцын оновчтой удирдлага, импакт инвестмент, эрсдэлийн удирдлагын тогтолцоогоороо дамжуулан САН-гийн хөрөнгийн үнэ цэн, өгөөжийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчдад өндөр өгөөж хүртэх, хөрөнгийн зах зээлд оролцоотой байх өргөн цар хүрээтэй боломжуудаар хангахаар ажиллаж байна.

          Ирэх он жилүүдэд нийт хөрөнгө оруулагчид, харилцагчид, түншүүд та бүхэнтэйгээ хамтдаа үнэ цэнийг бүтээж, өсөн дэвжихдээ бид ямагт баяртай байх болно.