“Үнэт Ассет Менежмент ҮЦК” ХХК нь Сөүл хотноо зохион байгуулагдсан “Mongolian Capital Market Connectivity 2024” арга хэмжээнд 2024 оны 11-р сарын 18-аас 20-ны өдрүүдэд амжилттай оролцлоо. Уг арга хэмжээнд “Үнэт Санхүүгийн Нэгдэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Бадрал, “Үнэт Ассет Менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхцэцэг нар Солонгос улсын мэргэжлийн оролцогч компаниуд болон хөрөнгө оруулагчидтай уулзан харилцан туршлага солилцлоо.
Арга хэмжээнд Холбооны гишүүн байгууллагуудын төлөөллүүд Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, уул уурхай, эрчим хүч, банк санхүүгийн салбарт хөрөнгө оруулах сэдвээр илтгэл тавьж, мэдээлэл хийсэн бол БНСУ-ын мэргэжлийн оролцогчид, хөрөнгө оруулагч нар өргөнөөр оролцож, цаашдын хамтын ажиллагааны боломж, шийдлийн талаар санал солилцлоо.