Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монголын Тогтвортой Санхүүгийн Форум-2024” амжилттай зохион байгуулагдлаа. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус форум нь санхүүгийн салбарын бодлого боловсруулагчид, зохицуулагчид, дотоодын болон олон улсын экспертүүд, бизнесийн байгууллагууд, иргэний нийгмийн төлөөллийг нэгтгэн, тогтвортой хөгжлийн шийдлүүдийг хэлэлцэх чухал талбар болдог.
Энэ жилийн форумыг “Монгол Улс – Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулж, ногоон эдийн засагт шилжих болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох санхүүгийн шийдлүүдэд төвлөрсөн арга хэмжээ боллоо. “Тогтвортой хөгжилд хөрөнгийн зах зээлийн оролцоо” сэдэвт воркшоп арга хэмжээнд оролцогчид ногоон шилжилт, уур амьсгалын тайлан гаргалт, тогтвортой санхүүгийн хэрэгжилттэй холбоотой сорилтуудыг хэлэлцэж, олон улсын шилдэг туршлагууд болон хөрөнгө оруулалтын боломжуудыг хэлэлцсэн бөгөөд үүний зэрэгцээ, ногоон эдийн засагт шилжих үйл явцыг хурдасгах талаар чухал хэлэлцүүлгүүд өрнүүллээ.