Санхүүгийн Улсын Арваннэгдүгээр Олимпиадад 2025 онд нийт 7 их сургууль (МУИС, СЭЗИС, Мандах Их Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Их Засаг Их Сургууль, ХААИС, Олон Улсын Улаанбаатарын Их Сургууль)-ийн 12 баг, нийт 60 шилдэг бакалаврын хөтөлбөрийн оюутнууд онолын болон тооцооллын мэдлэг, багаар ажиллах ур чадвар, нухацтай сэтгэлгээгээрээ өрсөлдөхөд бэлэн болоод байна.
Олимпиадын агуулга нь санхүү удирдлага, хувьцаа, бонд, уламжлалт бус хөрөнгө оруулалт, багцын удирдлага, санхүүгийн тайлан шинжилгээ, эдийн засгийн өргөн хүрээтэй мэдлэгийг хамрах бөгөөд 2025 оны 4-р сарын 18, 19-ний өдрүүдэд тестийн шалгалт болон кейс даалгавар гэсэн 2 шаттайгаар зохион байгуулагдаж, 4-р сарын 19-нд хувийн болон багийн дүнгээр шилдгүүдийг тодрууллаа.