АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүг хэвээр үлдээлээ.

Мэдээний товч 

  • АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүг 4.25%-4.50%-ийн хүрээнд хэвээр үлдээлээ. 
  • Трампын бодлогын өөрчлөлт үргэлжилж буй энэ үед ирээдүйн төлөв байдал тодорхойгүй хэвээр байна. 
  • Бодлогын мэдэгдэлд эрсдэл хэдийгээр байгаа боловч эдийн засгийн өсөлт тогтвортой хэвээр буйг онцолжээ. 

 

АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүг 4.25% – 4.50%-ийн хооронд хэвээр үлдээх шийдвэр гаргалаа. Энэ нь эдийн засгийн өсөлт тогтвортой хэвээр байгаа ч инфляц болон ажилгүйдэл нэмэгдэх эрсдэлтэй байгааг холбон гэж тайлбарлав. 

АНУ-ын Холбооны нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл мэдэгдэхдээ, АНУ-ын эдийн засаг цаашид тогтвортой өсөж  магадгүй, эсвэл Ерөнхийлөгч Дональд Трампын татварын бодлогоос үүдэлтэй тодорхойгүй байдал, инфляцын өсөлтөөс шалтгаалан саарч мэднэ гэж онцоллоо.

Эх сурвалж: Reuters.com