Загдсүрэнгийн Баасандорж нь 2018 онд “Монгол Улсын Их Сургууль”-ийн эдийн засгийн бакалавр, 2020 онд “Лондонгийн эдийн засгийн их сургууль”-ийн эдийн засгийн ухааны магистрын зэргийг хамгаалсан. Тэрээр “Монгол Улсын Их Сургууль”-ийн эдийн засгийн тэнхмийн багш бөгөөд Үнэт ассет менежмент ХХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байна.
Тогоохүүгийн Хүүбаяр нь “Өмгөөллийн Претиум адвокатс” ХХК-ийг үүсгэн байгуулж, өдгөө гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Тэрээр хууль зүйн салбарт тасралтгүй 10 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд Монгол Улсын Их Сургуульд Хууль зүйн бакалавр, Хууль зүйн ухааны магистр (LL.M) зэрэг хамгаалсан чадварлаг удирдагч, хуульч юм.
Ажлын гараагаа Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгчийн туслах албан тушаалаас эхэлж, Голомт банканд хуульчаар ажиллаж байсан туршлагатай.
Голомт банканд ажиллаж байх хугацаандаа IPO төслийн ажлын хэсэгт хууль хариуцсан гишүүнээр ажиллаж онцгой үүрэг гүйцэтгэсэн юм.
Өнөөдөр тэрээр “Өмгөөллийн Претиум адвокатс” ХХК-ийг удирдан, хууль зүйн салбарт манлайлан ажиллаж байна. Мөн Үнэт Ассет Менемжент ХХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн юм.
Ламжавын Оюун-Эрдэнэ нь 1994 онд БНЧУ-ын “Техникийн дээд сургууль”-ийн автоматжуулалтын инженер, 2005 онд “Санхүү эдийн засгийн дээд сургууль”-ийн бизнесийн удирдлагын магистрын зэргийг хамгаалсан. Тэрээр Голомт банк болон бусад санхүүгийн байгууллагад Гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүн зэрэг удирдах албан тушаал хашиж, санхүүгийн салбарт нийт 18 жил ажиллаж буй туршлагатай.
Одоогоор тэрээр Үнэт ассет менежмент ХХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн бөгөөд “Нэкст эдүкэйшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байна.
Занаабаатарын Мягмардорж нь Үнэт Санхүүгийн Нэгдэл-ийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд 2024 оноос группийн Гүйцэтгэх захирлын албыг хашиж байна. Тэрээр банк, санхүү, хөрөнгө оруулалтын салбарт тасралтгүй 17 жил ажилласан арвин туршлагатай, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн юм.
Тэрээр 2007 оноос Голомт банкны Иргэдийн бизнесийн зах зээлд 5 жил ажиллан харилцагчийн үйлчилгээ, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, борлуулалтын чиглэлээр туршлага хуримтлуулсан. 2012 оноос хойш Байгууллагын буюу Корпорэйт бизнесийн зах зээлд 12 жил ажиллаж, судалгаа, борлуулалтын үр дүнтэй стратегийг амжилттай хэрэгжүүлэн сүүлийн 3 жилд банкны байгууллагын бизнесийг удирдаж, банк санхүү, хөрөнгийн зах зээлээр дамжуулан олон томоохон бүтээн байгуулалтыг хэрэгжүүлсэн юм. 2019 оноос жижиг, дунд бизнесийн салбарт хөрөнгө оруулалт, менежментийн зөвлөхөөр ажиллаж, шинэ бизнесийн боломжуудыг нээж, эдийн засагт үнэ цэн нэмсэн төслүүдийг амжилттай удирдаж байна.
Өнөөдөр тэрээр Үнэт Санхүүгийн Нэгдлийн стратегийн удирдлагыг хэрэгжүүлж, санхүүгийн салбарт хамтын үнэ цэнийг бий болгохын төлөө манлайлан ажиллаж байна.
Дандарын Бадрал нь 2023 онд “Үнэт Санхүүгийн Нэгдэл”-ийг үүсгэн байгуулж, 2024 оноос Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар томилогдон ажиллаж байна.
Тэрээр банк, санхүү, хөрөнгийн зах зээл, төслийн менежментийн чиглэлээр 20 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллах хугацаандаа бизнесийн тасралтгүй өсөлт, эрсдэлийн удирдлага, компанийн зах зээлийн шинэчлэлд томоохон хувь нэмэр оруулжээ. Түүний манлайлал нь Голомт банкийг Монголын хөрөнгийн зах зээлд олон нийтэд нээлттэй компани болгон, банк санхүүгийн салбарт тасралтгүй өргөжин тэлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.
Өнөөдөр тэрээр “Өрсөлдөж биш хамтарч, өмчилж биш хуваалцдаг ҮНЭТ бизнесийн соёлыг түгээх” эрхэм зорилготойгоор үнэт зүйл, итгэл үнэмшлээрээ нэгдсэн чадварлаг
багийн хамт Үнэт Санхүүгийн Нэгдлийг удирдан ажиллаж байна. Дандарын Бадралын манлайлал дор Үнэт Санхүүгийн Нэгдэл нь харилцагчдын итгэл дээр суурилсан, хамтдаа
өсөж хөгжих хамтын үнэ цэнийг бүтээж буй байгууллага болон өргөжин тэлж байна.
Goldman Sachs-ийн мэдээлснээр, хедж сангууд АНУ-ын технологи болон медиа салбарын хувьцаанаас сүүлийн зургаан сарын турш хурдтайгаар гарч байна.
Энэхүү хандлага нь технологийн хувьцаанд богино хугацаанд дарамт үүсгэж болох ч, урт хугацааны хөрөнгө оруулагчдын хувьд боломж бий гэж шинжээчид онцолж байна.
Эх сурвалж: Reuters.com
Та Хөрөнгө оруулалтын менежментийн зах зээлийн мэдээллийг үнэ төлбөргүйгээр 7 хоног бүр newsletter-ээр авахыг хүсвэл и-мэйл хаягаа үлдээнэ үү.
© 2026 он. Үнэт Ассет Менежмент ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
