2025 онд хөрөнгө оруулалтын менежментийн компаниуд AI-г борлуулалтаа нэмэгдүүлэх зорилгоор ашиглахад илүү анхаарах төлөвтэй байна.

AI-г ашиглан борлуулалтаа нэмэгдүүлэх боломжийг өргөжүүлэх нь:

Хөрөнгө оруулалтын менежментийн салбарт хиймэл оюун ухааныг (AI) үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор нэвтрүүлэх нь түгээмэл болсон. Гэвч 2025 онд AI-г борлуулалтаа нэмэгдүүлэх стратегид ашиглах чиглэлд илүү их анхаарал хандуулах төлөвтэй байна.

Amundi, Wealthfront, Vanguard зэрэг томоохон хөрөнгө оруулалтын компаниуд дотоод AI платформыг хөгжүүлж, харилцагчдын эрсдэл даах чадварт тохирсон хөрөнгө оруулалтын багцыг санал болгох технологийг нэвтрүүлж байна. Эдгээр AI хэрэгслүүд нь тухайн компанийн харилцагчдын мэдээллүүд дээр үндэслэн дүн шинжилгээ хийдэг бөгөөд зах зээлийн макро болон микро түвшинд тэдний хэрэгцээг тодорхойлоход тусалдаг. Үүний үр дүнд борлуулалтын баг харилцагч бүрийн хэрэгцээнд нийцсэн хөрөнгө оруулалтын сангийн зөвлөмжийг илүү үр дүнтэй боловсруулж чаддаг аж.

Invesco, WisdomTree зэрэг компаниуд AI-ийн “generative” загваруудыг ашиглан харилцагчдад зориулсан маркетингийн стратеги боловсруулахад анхаарч байна. Судалгаанаас харахад хөрөнгө оруулалтын менежментийн компаниудын 60% нь AI-г өдөр тутмын үйл ажиллагаанд хөнгөн хэлбэрээр ашиглаж байгаа бөгөөд ердөө 11% нь AI-г идэвхтэй ашиглаж байна.

2025 онд борлуулалт болон хэрэглэгчдэд хүрэх хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын менежментийн компаниуд AI-г ашиглах хандлага улам бүр нэмэгдэж, тус салбарын орлогын өсөлтөд чухал нөлөө үзүүлэхээр байна.

 

Эх сурвалж: 2025 investment management outlook