ОУ-ын томоохон хедж сангууд болон хөрөнгө оруулагчид Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын хувьцааг худалдан авч, энэ салбарын удаан үргэлжилсэн хямрал дуусгавар болж, сэргэнэ гэсэн хүлээлттэй байна.

ОУ-ын томоохон хедж сангууд болон хөрөнгө оруулагчид Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын хувьцааг худалдан авч, энэ салбарын удаан үргэлжилсэн хямрал дуусгавар болж, сэргэнэ гэсэн хүлээлттэй байна.

Томоохон хотууд дахь орон сууцны үнийн өсөлт, Хятадын үл хөдлөх салбарын тэргүүлэгч China Vanke компанийн санхүүжилтийн төлөвлөгөө нь энэ онд тус салбар сэргэх магадлалтай гэсэн хүлээлтийг хедж сангуудын дунд үүсгээд байна.

Хөрөнгө оруулагчид голчлон төрийн өмчит тэргүүлэгч барилгын компаниуд болон томоохон онлайн үл хөдлөх хөрөнгийн брокерууд дээр төвлөрч, тэдгээрийн хөдөлгөөнийг ажиглаж байна.

Тухайлбал, Shanghai Chongyang Investment Management компани өндөр хөгжилтэй хотуудад идэвхтэй газар худалдан авч буй төрийн өмчит томоохон барилгын компаниудын хувьцааг нэмж худалдан авч байна.

Үүнтэй адил, Хонгконгт төвтэй Golden Nest Capital хөрөнгө оруулалтын компани мөн тус компаниудад хөрөнгө оруулж байгаа бөгөөд хямралаас үүдэлтэй зах зээл дэх өрсөлдөгчдийн тоо багассан нь тэдэнд давуу тал олгож байна гэж үзжээ.