72-ын дүрэм

Хөрөнгө оруулалт нь хоёр дахин нэмэгдэхэд хэдэн жил хэрэгтэйг тодорхойлох математикийн дүрэм. Жилийн тоог олохдоо 72-ыг жилийн өгөөжийн түвшинд харьцуулна. Тухайлбал, 8 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын хэмжээ нь 72/8 буюу 9 жилийн дараа хоёр дахин нэмэгдэхээр байна. Нөгөө талаас хөрөнгө оруулагч нь тодорхой хугацаанд өгөөжөө хоёр дахин өсгөхийг сонирхож болох юм. Тэгвэл 72-ыг жилийн тоонд харьцуулах замаар өгөөжөө хоёр дахин өсгөхөд шаардлагатай өгөөжийн түвшинг олж болно.