“Үнэт Ассет Менежмент” ХХК нь “Үнэт Санхүүгийн Нэгдэл” ХХК-ийн охин компани бөгөөд 2024 онд байгуулагдсан Санхүүгийн зохицуулах хорооны “Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх”, “Үнэт цаасны хөрөнгө оруулалтын зөвлөх” болон “Үнэт цаасны итгэмжлэн удирдах” гурван тусгай зөвшөөрөлтэй анхны хөрөнгө оруулалтын менежментийн компани юм.
Хөрөнгийн зах зээлийн олон улсын жишигт нийцсэн үйлчилгээг ёс зүй, мэргэжлийн өндөр түвшинд хүргэх зорилготой, банк санхүү, хөрөнгийн зах зээлд олон жил ажилласан туршлагатай, шинийг эрэлхийлэгч, эрч хүчтэй залуусаас бүрдсэн хамт олон юм.
Санхүү, хөрөнгийн зах зээлийн мэдлэгт суурилсан шилдэг туршлага, багцын оновчтой удирдлага, импакт инвестмент болон эрсдэлийн удирдлагын тогтолцоогоор дамжуулан бид хөрөнгө оруулагчдад дараах боломжийг олгодог. Үүнд:
❖ Хөрөнгийн үнэ цэн, өгөөжийг зогсолтгүй нэмэгдүүлэх
❖ Хамгийн өндөр өгөөжийг хүртэх
❖ Хөрөнгийн зах зээлд өргөн хүрээнд оролцох.
Мөн бид олон улсын жишигт нийцсэн хөрөнгө удирдлагын цогц үйлчилгээг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулахыг зорьж ажиллаж байна.
Та “Үнэт Ассет Менежмент” ХХК-ийн толгой компани “Үнэт Санхүүгийн Нэгдэл” ХХК-ийн тухай мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.
Өрсөлдөж биш хамтарч, өмчилж биш хуваалцана.
Хамтын хүчээр салбартаа тэргүүлэх компани болно.
Үнэ цэнийг бүтээнэ.
Өндөр ёс зүйтэй байж хувийн ашиг сонирхлыг хөрөнгө оруулагч, харилцагчийн болон компанийн эрх ашгаас ангид байлгаж мэргэжлийн ур чадвараар өндөр бүтээмжтэй ажиллаж өөрийгөө болон бусдыг хөгжүүлэгч байх;
Бусдын өмнө хүлээсэн үүргээ бүрэн ухамсарлаж, үндсэн зорилгодоо хүрэхийн тулд үүрэг даалгавраа чанартайгаар биелүүлж, багийн гүйцэтгэлийг өндөр байлгах;
Өөрөө өөртөө шударгаар хандаж хувь хүний болон байгууллагын үнэт зүйлст итгэл дүүрэн байж түүндээ үнэнч зарчимтай хоёргүй сэтгэлээ зориулах;
Зах зээлийн зохицуулагч байгууллага, оролцогч талуудын хууль болон гэрээгээр тогтоосон эрхийг эрхэмлэн үзэж компанийн ажилтнууд, харилцагч, хөрөнгө оруулагч нарын ашиг сонирхлыг үргэлж анхаарлын төвд байлгаж мэргэжлийн үйл ажиллагаа явуулах;
Олон нийт, бизнес эрхлэгч нартай хамтран бизнесийн олон шинэ нэгдлүүдийг бий болгох замаар эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн хөгжилд өндөр хувь нэмэр оруулах;
Нийгэм болон байгаль орчинд ээлтэйгээр үйл ажиллагаа явуулахад бусдыг үлгэрлэн манлайлж, илүү санал санаачилгатай байж, тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх;
Аливаад бүтээлчээр хандаж хөрөнгө оруулагч, харилцагч байгууллага, ажилтнуудад тулгамдаж буй бэрхшээлийг цаг алдалгүй, хамгийн зөв шийдлийг санал болгож, байнгын тасралтгүй хөгжиж байх;
Эрхэм хүндэт хөрөнгө оруулагчид, харилцагчид, түншүүд болон нийт хамтран зүтгэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.
“Үнэт Ассет Менежмент ҮЦК” ХХК нь 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай, хөрөнгийн зах зээлийн олон улсын жишигт нийцсэн үйлчилгээг ёс зүй, мэргэжлийн өндөр түвшинд хүргэх зорилготой, банк санхүү, хөрөнгийн зах зээлд олон жил ажилласан туршлагатай, шинийг эрэлхийлэгч, эрч хүчтэй залуусаас бүрдсэн, хөрөнгө оруулалтын менежментийн компани юм.
Бид Монгол Улсын хөрөнгийн зах зээл, тэр дундаа хөрөнгө оруулалтын санг дэлхийн жишигт нийцүүлэн хөгжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулах зорилготой. Үүний хүрээнд санхүү, хөрөнгийн зах зээлийн мэдлэгт суурилсан шилдэг туршлага, багцын оновчтой удирдлага, импакт инвестмент, эрсдэлийн удирдлагын тогтолцоогоороо дамжуулан САН-гийн хөрөнгийн үнэ цэн, өгөөжийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчдад өндөр өгөөж хүртэх, хөрөнгийн зах зээлд оролцоотой байх өргөн цар хүрээтэй боломжуудаар хангахаар ажиллаж байна.
Ирэх он жилүүдэд нийт хөрөнгө оруулагчид, харилцагчид, түншүүд та бүхэнтэйгээ хамтдаа үнэ цэнийг бүтээж, өсөн дэвжихдээ бид ямагт баяртай байх болно.