Өлзийбаатарын Мөрөн нь Голомт Банкны Ерөнхий эдийн засагчаар ажиллаж байгаа бөгөөд банкны салбарт тасралтгүй 9 жил ажилласан туршлагатай эдийн засагч юм.
Ажлын гараагаа 2018 онд Голомт банканд ерөнхий эдийн засагчаар эхэлж ажиллах хугацаандаа Голомт банкны анхдагч IPO, сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд анх удаа олон улсын зах зээл дээр гарч буй бонд зэрэг томоохон ажлуудад гар бие оролцож амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай. Тэрээр өөрийн удирдлагад буй эдийн засгийн судалгааны нэгжээр дамжуулан томоохон судалгааны ажлуудыг олон нийтэд хүргэн ажилладаг билээ.
Өнөөдөр тэрээр санхүүгийн салбарт мэргэжлийн мэдлэг, туршлагаа зориулахын зэрэгцээ Үнэт Ассет Менежмент ҮЦК-ийн хараат бус гишүүний албыг хашиж байна.
Тогоохүүгийн Хүүбаяр нь 2024 оны 5 сард “Өмгөөллийн Претиум адвокатс” ХХК-ийг үүсгэн байгуулж, өдгөө гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Тэрээр хууль зүйн салбарт тасралтгүй 9 жил ажилласан туршлагатай бөгөөд “Хууль зүйн ухааны магистр”-ийн зэрэг хамгаалсан чадварлаг удирдагч, хуульч юм.
Ажлын гараагаа Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс зохион байгуулагчийн албан тушаалаас эхэлж, 4 жил тус байгууллагад шүүгчийн туслах албан тушаалаар, 2020 оноос Голомт банканд хуульчаар ажиллаж байсан туршлагатай.
Голомт банканд ажиллаж байх хугацаандаа IPO төслийн ажлын хэсэгт хууль хариуцсан гишүүнээр ажиллаж онцгой үүрэг гүйцэтгэсэн юм.
Өнөөдөр тэрээр “Өмгөөллийн Претиум адвокатс” ХХК-ийг удирдан, хууль зүйн салбарт манлайлан ажиллаж байна. Мөн Үнэт Ассет Менемжент ҮЦК-ийн хараат бус ТУЗ-ийн гишүүн юм.
Бат-Эрдэнийн Мөнхцэцэг нь 2024 оны 4-р сараас эхлэн “Үнэт Ассет Менежмент ҮЦК”-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Банк, санхүүгийн салбарт 11 жилийн туршлагатай тэрээр Голомт банканд эрсдэлийн менежер, аудитор, комплаенсийн мэргэжилтэн, хэлтсийн захирал, ахлах менежер зэрэг албан тушаал хашиж байжээ. Энэ хугацаанд олон улсын жишигт нийцсэн комплаенсийн системийг нэвтрүүлж, томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийг удирдан хэрэгжүүлсэн туршлагатай. Мөн банкны бизнесийн төлөвлөлт, гүйцэтгэл хянах, систем нэвтрүүлэх төслүүдэд багийн удирдагчаар ажиллаж байсан. 2020 оноос Үнэт цаасны зах зээлд ажиллаж, CFA зэрэг горилж байгаа бөгөөд салбартаа шинэ мэдлэг, туршлага нэвтрүүлэхийг зорьж байна.
Өнөөдөр тэрээр Үнэт Ассет Менежмент ҮЦК‑ийг удирдан, хөрөнгийн удирдлагын салбарт манлайлан ажиллаж байна.
Занаабаатарын Мягмардорж нь Үнэт Санхүүгийн Нэгдэл-ийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд 2024 оноос группийн Гүйцэтгэх захирлын албыг хашиж байна. Тэрээр банк, санхүү, хөрөнгө оруулалтын салбарт тасралтгүй 17 жил ажилласан арвин туршлагатай, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн юм.
Тэрээр 2007 оноос Голомт банкны Иргэдийн бизнесийн зах зээлд 5 жил ажиллан харилцагчийн үйлчилгээ, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, борлуулалтын чиглэлээр туршлага хуримтлуулсан. 2012 оноос хойш Байгууллагын буюу Корпорэйт бизнесийн зах зээлд 12 жил ажиллаж, судалгаа, борлуулалтын үр дүнтэй стратегийг амжилттай хэрэгжүүлэн сүүлийн 3 жилд банкны байгууллагын бизнесийг удирдаж, банк санхүү, хөрөнгийн зах зээлээр дамжуулан олон томоохон бүтээн байгуулалтыг хэрэгжүүлсэн юм. 2019 оноос жижиг, дунд бизнесийн салбарт хөрөнгө оруулалт, менежментийн зөвлөхөөр ажиллаж, шинэ бизнесийн боломжуудыг нээж, эдийн засагт үнэ цэн нэмсэн төслүүдийг амжилттай удирдаж байна.
Өнөөдөр тэрээр Үнэт Санхүүгийн Нэгдлийн стратегийн удирдлагыг хэрэгжүүлж, санхүүгийн салбарт хамтын үнэ цэнийг бий болгохын төлөө манлайлан ажиллаж байна.
Бат-Эрдэнийн Мөнхцэцэг нь 2024 оны 4-р сараас эхлэн “Үнэт Ассет Менежмент ҮЦК”-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Банк, санхүүгийн салбарт 11 жилийн туршлагатай тэрээр Голомт банканд эрсдэлийн менежер, аудитор, комплаенсийн мэргэжилтэн, хэлтсийн захирал, ахлах менежер зэрэг албан тушаал хашиж байжээ. Энэ хугацаанд олон улсын жишигт нийцсэн комплаенсийн системийг нэвтрүүлж, томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийг удирдан хэрэгжүүлсэн туршлагатай. Мөн банкны бизнесийн төлөвлөлт, гүйцэтгэл хянах, систем нэвтрүүлэх төслүүдэд багийн удирдагчаар ажиллаж байсан. 2020 оноос Үнэт цаасны зах зээлд ажиллаж, CFA зэрэг горилж байгаа бөгөөд салбартаа шинэ мэдлэг, туршлага нэвтрүүлэхийг зорьж байна.
Өнөөдөр тэрээр Үнэт Ассет Менежмент ҮЦК‑ийг удирдан, хөрөнгийн удирдлагын салбарт манлайлан ажиллаж байна.
Дандарын Бадрал нь 2023 онд “Үнэт Санхүүгийн Нэгдэл”-ийг үүсгэн байгуулж, 2024 оноос Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар томилогдон ажиллаж байна.
Тэрээр банк, санхүү, хөрөнгийн зах зээл, төслийн менежментийн чиглэлээр 20 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллах хугацаандаа бизнесийн тасралтгүй өсөлт, эрсдэлийн удирдлага, компанийн зах зээлийн шинэчлэлд томоохон хувь нэмэр оруулжээ. Түүний манлайлал нь Голомт банкийг Монголын хөрөнгийн зах зээлд олон нийтэд нээлттэй компани болгон, банк санхүүгийн салбарт тасралтгүй өргөжин тэлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.
Өнөөдөр тэрээр “Өрсөлдөж биш хамтарч, өмчилж биш хуваалцдаг ҮНЭТ бизнесийн соёлыг түгээх” эрхэм зорилготойгоор үнэт зүйл, итгэл үнэмшлээрээ нэгдсэн чадварлаг багийн хамт Үнэт Санхүүгийн Нэгдлийг удирдан ажиллаж байна. Дандарын Бадралын манлайлал дор Үнэт Санхүүгийн Нэгдэл нь харилцагчдын итгэл дээр суурилсан, хамтдаа өсөж хөгжих хамтын үнэ цэнийг бүтээж буй байгууллага болон өргөжин тэлж байна.
“Үнэт Ассет Менежмент ҮЦК” ХХК-ийн анхны хувийн хөрөнгө оруулалтын сан. Тун удахгүй
© 2025 он. "Үнэт Ассет Менежмент ҮЦК" ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency