Berkshire Hathaway компани UnitedHealth-д хийсэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, Apple дахь эзэмшлээ буурууллаа.

“Варрен Баффеттийн удирддаг Berkshire Hathaway компани 2025 оны хоёрдугаар улиралд UnitedHealth Group-д 1.57 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 5.04 сая ширхэг хувьцаа худалдан авснаа 6-р сарын 30-ны байдлаар олон нийтэд мэдээллээ. Энэ алхам АНУ-ын эрүүл мэндийн тогтолцооны асуудлуудыг тойрсон олон нийтийн анхаарал буурсантай холбоотой бөгөөд UnitedHealth компани АНУ-ын Хууль зүй яам (DOJ)-ны мөрдлөг, кибер халдлага, гүйцэтгэх захирлын аллага зэрэг олон сорилтуудыг даван туулахаар ажиллаж буй нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан байж болно. Энэхүү мэдээ гарснаар UnitedHealth-ийн хувьцаа арилжааны дараах хугацаанд 8.5 %-иар өсжээ.

Үүнээс гадна Berkshire Hathaway Apple дахь эзэмшлээ багасгахаар шийдэж, 20 сая хувьцаа зарж 280 сая хувьцаатай үлдсэн. Гэсэн хэдий ч Apple нь одоо ч гэсэн компанийн томоохон эзэмшил хэвээр байна. Түүнчлэн, тус компани Bank of America-д эзэмшилээ бууруулж, харин DR Horton, Lennar, Allegion, Lamar Advertising, Nucor зэрэг компаниудад шинээр эсвэл хувь хэмжээгээ нэмэгдүүлсэн хөрөнгө оруулалтуудыг хийжээ. Мөн Chevron, Constellation Brands, Domino’s Pizza-д эзэмшлээ нэмэгдүүлж, T-Mobile-аас бүрэн гарсан гэж мэдээллэв.

Бүхэлдээ Berkshire 11 улирал дарааллан хувьцааны хөрөнгө оруулалтуудаа зарж байгаа бөгөөд энэ улиралд мөн 3 тэрбум доллар хүрэх хэмжээний хувьцаа заржээ. 6-р сарын эцэст тус компанийн бэлэн мөнганий нөөц болон түүнтэй адилтгах хөрөнгийн хэмжээ 344.1 тэрбум ам.долларт хүрсэн байна.