BlackRock-ийн судалгааны институт хөрөнгө оруулагчдыг хедж сан дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг зөвлөж байна.

BlackRock-ийн судалгааны институт “BlackRock Investment Institute” хөрөнгө оруулагчдыг ХО-ын багцын 5% хүртэлх хувиар хедж сангуудад хөрөнгө оруулахыг санал болгожээ. Энэ нь тус институтийн түүхэн дэх хамгийн өндөр түвшинд хедж сангуудад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх зөвлөгөө өгсөн нь юм.

Судлаачдын тайланд дурдсанчлан, хөрөнгө оруулагчид хөгжингүй зах зээлийн засгийн газрын бондуудын эзлэх хувиа бууруулж, өөр тэнцвэртэй, харьцангуй эрсдэл багатай хедж сангууд руу шилжүүлэх нь тохиромжтой гэжээ. Илүү өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийхэд төвөггүй хөрөнгө оруулагчид нь хувьцаанаас мөн хуваарилж шилжүүлэх боломжтой байна гэжээ.

BlackRock нь хедж сан болон түүнтэй холбоотой бизнесүүдээр дамжуулан нийт 76 тэрбум ам.долларын хөрөнгө удирддаг гэж компани веб сайт дээрээ мэдээлжээ. Сүүлийн үед хедж сангуудын үзүүлэлт илүү тогтвортой, тогтмол болж байгаа билээ.