Хедж сангууд банк, даатгал, санхүүгийн салбар руу их хэмжээгээр хөрөнгө оруулж байна.

Goldman Sachs-ийн судалгааны тэмдэглэлийн дагуу хедж сангууд өнгөрсөн долоо хоногт сүүлийн гурван сарын дотор хурдацтайгаар банк, даатгал, санхүүгийн компаниудыг худалдан авч эхэлжээ. Энэ нь зохицуулалтын хязгаарлалт хөнгөлөгдөх магадлал нэмэгдсэнтэй холбоотой гэж тайланд дурджээ.

Европын банкны индекс энэ онд 40%, АНУ-ын банкны индекс 20% тус тус өссөн нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг нэмэгдүүлсэн байна. Хедж сангуудын гол хөрөнгө оруулалт Хойд Америк болон Европт төвлөрсөн бөгөөд нийт санхүүгийн салбар нь технологийн дараах хоёр дахь том сонирхлын төв болжээ. Goldman Sachs-ийн тайланд “зохицуулалтын орчин тогтвортой, зээл олголт сайжирсан нь хувьцааны өсөлтийг дэмжиж байна” гэжээ. Гэвч өндөр хүү буурах төлөвтэй байгаа тул ашиг нэмэгдэх боломж хязгаарлагдаж болзошгүйг мөн анхааруулсан байна.

АНУ-ын Холбооны нөөцийн сан саяхан хүүг бууруулсан нь цаашид дахин буурах хүлээлтийг бий болгож байгаа бол IPO зах зээл идэвхжиж эхэлсэн тухай Goldman Sachs онцоллоо.