АНУ-ын томоохон банкнууд OpenAI-ийн цаашдын дэд бүтцийг санхүүжүүлэхээр $38 тэрбум ам.долларын зээл олгох эсэхийг хэлэлцэж байна.

Хиймэл оюуны хөгжил дэлхий даяар эрчимтэй нэмэгдэж буй энэ үед, OpenAI-ийн технологийн өсөлтөд шаардлагатай дэд бүтэц хамгийн том сорилтын нэг хэвээр байна. Financial Times-ийн мэдээлснээр, олон улсын томоохон банкууд Oracle болон Vantage Data Centers-ийн түншлэлээр хэрэгжүүлэх дараагийн үеийн дата төвүүдийг санхүүжүүлэхээр $38 тэрбумын зээл олгох хэлэлцээний шатанд явж байна.

Энэхүү дэд бүтцийн өргөтгөл нь OpenAI-ийн ирээдүйн хиймэл оюун ухааны загваруудад шаардлагатай серверийн хүчин чадал, эрчим хүчний хэрэглээ, өгөгдлийн хадгалалт болон боловсруулалтын боломжийг хангах зорилготой. Хийж буй хөрөнгө оруулалтын хэмжээ нь AI салбарын өрсөлдөөн хэр хурдтай өсөж буйг харуулж байна.

Oracle ба Vantage OpenAI-ийн системүүдийг ажиллуулдаг томоохон дэд бүтцийг Oracle нийлүүлдэг бол дата төвийн барилга байгууламж, инженерчлэлийн ажлыг Vantage Data Centers хариуцдаг. Тэдний хамтын ажиллагаа нь OpenAI-ийн ChatGPT-г дэлхий даяар тасралтгүй ажиллах суурийг бүрдүүлдэг.

Шинэ зээл нь тэдний барих гэж буй дараагийн үеийн супер дата төвүүдийн гол санхүүжилт байх бөгөөд AI-ийн өсөлттэй тэнцэхүйц хэмжээнд серверийн сүлжээ болон хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилготой. Гэсэн ч нарийн мэдээлэл хараахан тодорхой бус байгаа бөгөөд хэлэлцэж буй зээлийн бүтэц, оролцож буй банкнуудын нэрс болон нөхцөлүүд хараахан тодорхой бус байна. Тус санхүүжилт нь AI дэд бүтцийг санхүүжүүлсэн сүүлийн жилүүдийн хамгийн том хэлцлүүдийн нэг болох төлөвтэй байна.

Эрсдэлтэй ч зайлшгүй хийх шаардлагатай алхам

Өмнө нь OpenAI болон түүний түншүүд дата төвийн өргөтгөлд их хэмжээний хөрөнгө татсан. Гэвч энэ удаагийн санхүүжилт өмнөхөөсөө хавьгүй том хэмжээтэй байгаа нь зах зээлийн зарим шинжээчдийн санааг зовоож байна.