АНУ-гаас Европ уруу. BlackRock-ийн CEO, Их Британийн “үнэлгээ доогуур” хөрөнгөнд хөрөнгө оруулж байна.

“The Times”-ийн мэдээлснээр BlackRock-ийн Гүйцэтгэх Захирал Их Британийн доогуур үнэлэгдэж буй хөрөнгүүдэд хөрөнгө оруулалт хийж байна гэжээ. 

 2025 оны 4-р сарын 24-нд Reuters агентлагийн мэдээлснээр, дэлхийн хамгийн том хөрөнгө удирдлагын компани болох BlackRock нь доогуур үнэлэгдэж буй гэж үзэж байгаа Их Британийн хөрөнгүүдэд хэдэн тэрбум фунт стерлингээр хөрөнгө оруулалт хийж байна гэж “The Times” сонин мэдээлжээ.

BlackRock-ийн Гүйцэтгэх захирал Ларри Финк “The Times” сонинд өгсөн ярилцлагадаа, тус компани нь Их Британийн хөрөнгө оруулалтыг ихээр нэмэгдүүлж байгаа бөгөөд одоогийн шинэ засгийн газар томоохон нийгмийг хамарсан асуудлуудыг шийдвэрлэхээр чармайж байгаа тул богино хугацаанд Их Британид илүү их хөрөнгө оруулалт хийнэ гэж мэдэгджээ. 

 “Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жилд Их Британийн эдийн засаг сэргэнэ гэдэгт илүү итгэлтэй байна” гэж дэлхийн хамгийн том хөрөнгө удирдлагын компанийн гүйцэтгэх захирал Финк хэлжээ. Тэрээр Их Британийн олон хувьцаа, ялангуяа банкны салбарын хувьцаанууд ихээхэн хямдралтай байгаа гэж үзэж байна.

Энэ мэдээ нь Их Британийн компаниуд дэлхийн худалдааны дайны өсөлтөөс үүдэлтэй эдийн засгийн дарамтад орж, зарим ОУ-ын шинжээчид эдийн засгийн уналт болох эрсдэлтэй гэж Их Британийг анхааруулж буй үед гарч байна. 

Эх сурвалж: Reuters.com