Хөрөнгө оруулагчид Европын хувьцааны сан руу шуурч байна.

🌍 Европын хувьцааны сан руу хөрөнгө оруулагчид их хэмжээгээр хөрөнгө оруулж, харин АНУ-ын сангуудаас дараалан гурав дахь долоо хоногтоо хөрөнгөө татав. 

2025 оны 5-р сарын 2 (Ройтерс): 4-р сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон долоо хоногийн байдлаар Европын хувьцааны сангууд сүүлийн нэг жил гаруйн хугацаан дахь хамгийн их хэмжээний хөрөнгө оруулалтыг татаж, харин АНУ-ын хувьцааны сангаас гурав дахь долоо хоногтоо хөрөнгөө татлаа.  

LSEG Lipper-ийн мэдээлснээр, хөрөнгө оруулагчид тухайн долоо хоногт Европын хувьцааны сангууд руу нийт 14.64 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан нь 2024 оны 3-р сарын дунд үеэс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. 

Харин Ази тивийн хувьцааны сангууд 6.68 тэрбум ам.долларын хөрөнгө татсан байна. 

АНУ-ын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт багасаж байгаагийн гол шалтгаан нь гадаад худалдааны тарифын эдийн засагт үзүүлэх нөлөөтэй холбоотой тодорхой бус байдал гэж шинжээчид үзэж байна. 

Эх сурвалж: Reuters.com