Та хаана, хэзээ, юунд хөрөнгө оруулахаа өөрөө сонгож, хийхийг хүсэж байна уу? Эсвэл мэргэжлийн баг таны өмнөөс бүгдийг хийж өгсөн нь дээр гэж бодож байна уу?
Брокер уу? эсвэл Ассет Менежер үү? Хэн нь танд илүү тохиромжтой вэ?
Брокерын компани нь таны нэрийн өмнөөс хөрөнгийн бирж болон биржийн бус зах зээлээр дамжуулан үнэт цаасыг худалдах, худалдан авах үйлчилгээ үзүүлж, арилжааны дүнгээс тодорхой хувиар үйлчилгээний шимтгэл авдаг. Тэд зах зээл дээр арилжаалагдаж буй бонд, хувьцаа болон бусад төрлийн үнэт цаастай холбоотой мэдээллийг тухай бүр хэрэглэгчдэдээ хүргэдэг. Гэхдээ танд ямар үнэт цаас авах, зарахыг зөвлөхгүй, эцсийн дүндээ та л шийдвэрийг гаргах хэрэгтэй болдог. Үүний тулд танаас мэдлэг, туршлага, цаг хугацаа ихээхэн шаардагдана.
Ассет менежментийн компани нь таны өмнөөс таны хөрөнгийг удирдаж, зах зээлийн олон төрлийн судалгаанд үндэслэн эрсдэл өгөөжийн оновчтой түвшнийг тодорхойлж, хөрөнгө оруулалтыг мэргэжлийн өндөр түвшинд хийж, гүйцэтгэдэг. Та санхүү, хөрөнгийн зах зээлийн туршлагатай, мэргэжлийн шинжээч, хөрөнгө оруулалтын зөвлөхөд өөрийн хөрөнгийг даатгаснаар өөртөө болон гэр бүлдээ үнэт цагаа зарцуулж чадна. Мөн хөрөнгө оруулалтын алтан боломжуудыг алдахгүй, хөрөнгө оруулалт хийж, өгөөж хүртэх боломж танд байна.
Танд ажил, гэр бүлтэйгээ хамт байх цаг хугацаанаас гадна өөрт тохирох хөрөнгө оруулалтын багцыг бүрдүүлж, хөрөнгийн зах зээлийг өгөөжөөс хүртэх цаг гарахгүй байна уу? Тэгвэл танд ассет менежментийн үйлчилгээ илүү тохиромжтой байж болох юм.