Норвег улсын хөрөнгө оруулалтын сан “Caterpillar” болон Израилийн таван банкнаас хөрөнгөө татлаа.

Норвегийн 2 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтын сан (дэлхийн хамгийн том төрийн өмчит сан) даваа гарагт АНУ-ын Caterpillar компани болон Израилийн таван банкны хөрөнгө оруулалтыг ёс зүйн зөрчил илэрсний улмаас зогсоосноо зарлалаа. Өнгөрсөн долоо хоногт энэ талаар мэдээллэж  байсан билээ. Тэгвэл тус сан нь хэлсэн ёсоор энэ долоо хоногт компаниудын нэрсийг болон холбогдох шалтгааныг зарласан байна.

Хасагдсан банкнууд нь:

  • Hapoalim
  • Bank Leumi
  • Mizrahi Tefahot Bank
  • First International Bank of Israel
  • FIBI Holdings

Тус шийдвэр нь сангийн ёс зүйн удирдамжид тулгуурласан бөгөөд эдгээр компаниуд нь дайн, мөргөлдөөний үед хүний эрхийн ноцтой зөрчилд хувь нэмэр оруулах, хүлээн зөвшөөрөх аргагүй эрсдэлтэй гэж үзсэн байна.