ОУ-ын хөрөнгө оруулагчид уламжлалт хөрөнгө оруулалтуудаас зайлсхийн криптовалют уруу хөрөнгө оруулах нь нэмэгдэж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тарифын бодлого нь эдийн засгийн тогтворгүй байдлыг бий болгож, хөрөнгө оруулагчид уламжлалт хөрөнгө оруулалтуудаас татгалзан криптовалют уруу хөрөнгө оруулах нь нэмэгдэж байна.

4-р сарын эхэнд Биткойн уналттай эхэлсэн ч сарын сүүлээр 15% өсөж, $100,000-ын босгыг даван, 2025 оны 5-р сарын 8-нд $101,329.97 хүрч, өдрийн 4.7%-ийн өсөлт үзүүлэв. Энэ нь “S&P 500” болон “Nasdaq” индексүүдийг гүйцэж, алтны 11%-ийн өсөлтөөс ч давсан үзүүлэлт болов.

”Block Scholes”-ийн шинжээчид Биткойн уламжлалт хөрөнгө оруулалтуудаас хамаарал багасаж, АНУ-ын Сангийн өгөөжийн муруйтай сөрөг хамааралтай болж байгааг онцолжээ. Энэ өөрчлөлт нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг нэмэгдүүлж, сүүлийн гурван долоо хоногт дижитал хөрөнгийн сангууд руу $5.5 тэрбум ам.долларын урсгал орсон бөгөөд үүнээс $1.8 тэрбум нь Биткойнд төвлөрчээ.

Биткойн 2025 оны 1-р сарын дээл түвшнээсээ доогуур байгаа ч, АНУ-ын уламжлалт хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнд хөрөнгө оруулагчдын итгэх итгэл буурч байгаатай холбоотойгоор шинжээчид энэ оны 2-р улиралд $120,000 хүрэх боломжтой гэж үзэж байна. Биткойны өсөлтөд нөлөөлсөн гол хүчин зүйлсийн нэг нь АНУ болон Их Британийн хооронд байгуулсан худалдааны хэлцэл юм. 2025 оны 5-р сарын 8-нд Ерөнхийлөгч Трамп болон Их Британийн Ерөнхий сайд Киер Стармер нар энэхүү хэлцлийг зарлаж, АНУ-ын импортод 10%-ийн тариф хэвээр үлдээж, Их Британи АНУ-ын бараанд зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлсэн билээ. Тус хэлцэл нь Биткойны ханшид эерэг өөрчлөлт ороход нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: Reuters.com