ОХУ гадаад хөрөнгө оруулагчдад мөнгөө гаргаж чадах баталгаатай хөрөнгө оруулалтын дансыг санал болгож эхэллээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2025 оны 7‑р сарын 1‑нд шинэ төрлийн хөрөнгө оруулалтын данс нээх тухай зарлигт гарын үсэг зуржээ. Энэ шинэ “In” дансанд хөрөнгө оруулсан гадаадын хувь хүмүүс болон байгууллагууд мөнгөө баталгаатай гаргах боломжтой бөгөөд энэ нь Оросын хөрөнгийн зах зээлд гадаад хөрөнгө оруулагчдыг татах зорилготой юм.

Украины зөрчилтэй холбогдуулан барууны улс орнуудын тогтоосон хоригоор ОХУ-д гадаад хөрөнгө оруулагчдын хэдэн тэрбум рублийн хөрөнгө “C” төрлийн дансанд царцсан ба ОУ-ын хөрөнгө оруулалттай хэд хэдэн компани төрийн мэдэлд шилжсэн юм. Шинэ зарлигийн дагуу “In” дансууд нь рубль, гадаад валют, хувьцаа болон бонд зэрэгт хөрөнгө оруулах боломжтой. Мөн хөрөнгө оруулсан мөнгөө “C” данс шиг хязгаарлалтгүйгээр, хүссэн үедээ татаж авах бүрэн боломжтой. Тус данс нь зөвхөн ОХУ-ын найрсаг ангилалтай улс орнуудад хамаарахгүйгээр бүх орны хөрөнгө оруулагчдад нээлттэй гэдгийг онцолсон.

Дайны улмаас хөрөнгө оруулагчид ОХУ-д хийх хөрөнгө оруулалтуудаа зогсоосон байсан бөгөөд тус үйлдэл нь гадаадын хөрөнгө оруулагчдыг эргэн татах оролдлогын нэг хэсэг юм. Гэхдээ Санкт-Петербургийн эдийн засгийн форум дээр томоохон барууны хөрөнгө оруулагчид оролцоогүйгээс гадна томоохон хэлцэл нэг ч хийгдээгүй байна.

Эх сурвалж: Reuters.com