Санаа зовоосон 7-р сард хедж сангууд хэрхэн ажиллав?

Санаа зовоосон 7-р сард хедж сангууд хэрхэн ажиллав?

Goldman Sachs-ийн тайлан болон тус салбарын хэд хэдэн эх сурвалжаас үзэхэд, 2025 оны 7-р сард хедж сангуудаас “Stock-picker” менежерүүд ойролцоогоор 1.5%-ийн ашиг авч, жилд нийтдээ ойролцоогоор 7.8%-иар ашигтай ажиллаа. Өөр нэгэн төрлийн хедж сан болох “Systematic” буюу алгоритмд суурилсан сангууд 7-р сард хамгийн муу гүйцэтгэлтэй байсан ч 7-р сарын сүүлчийн долоо хоногт алдагдлаа тал хувиар нөхөж сарыг 2%-ийн алдагдалтайгаар дуусгажээ. Эдгээр сангууд нь 2025 оны байдлаар нийт 10 %-ийн ашигтай ажиллаж байна гэж Goldman Sachs мэдээллээ.

Олон хөрөнгө оруулалтын хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийдэг хедж сангууд 7-р сард гүйцэтгэл муутай ажилласан бөгөөд Schonfeld Strategic Advisors-ийн Strategic Partners сан 0.3%-ийн алдагдалтай, 2025 оны эхнээс 5.8%-ийн өсөлттэй байна. Schönfeld-ийн Fundamental Equity сан 7-р сард 1.4 %-ийн ашигтай ажиллаж, нийтдээ жилд 7.1 %-ийн өсөлттэй.

Их Британийн удирддаг Marshall Wace-ийн Market Neutral TOPS сан 7-р сард 0.2 %-ийн алдагдалтай, хагас жилийн хувьд 11 %-ийн ашигтай. Мөн тэдний Eureka сан 7-р сард 1.6 %-ийн ашигтай, жилд 6.1 %-ийн өсөлттэй ажилласан гэж мэдээллээ.

Эх сурвалж: Reuters.com