Таны бизнест хөрөнгө оруулалт хэрэгтэй байна уу?

“Үнэт Ассет Менежмент ҮЦК” ХХК нь “Үнэ цэнийг бүтээнэ” уриан доор нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэсэн, инновацлаг, чанартай, үнэ цэн бүтээгч төсөл болон үйлчилгээ үзүүлдэг компаниудад хөрөнгө оруулалт хийхийг эрмэлздэг билээ. Хэрэв таны бизнест хөрөнгө оруулалт эсвэл менежментийн хомсдолоос шалтгаалан нэг цэгтээ гацсан, цаашид өргөжин томрох чин хүсэлтэй бол бидэнд хандаарай. Бид таны бизнесийн зорилго, компанийн алсын хараа, зах зээл дээр тэлэх боломжийг үнэлж, санхүү болон менежментийн түвшинд дэмжих боломжтой.

Мэргэжлийн хөрөнгө оруулагчаас хөрөнгө оруулалт авахын давуу тал нь юу вэ?

Бизнес эрхлэгч бүрийн мөрөөдөл нь өөрийн бизнесийг тэлж хөгжүүлэх, дараагийн шатанд гаргах явдал байдаг. Гэсэн хэдий ч, санхүүгийн дэмжлэг, зөв менежмент, стратегийн зөвлөгөө, шинэ боломжуудгүйгээр энэ зорилгод хүрэхэд амаргүй. Энэ орон зайг мэдлэг, туршлагатай мэргэжлийн хөрөнгө оруулагч нөхөх бүрэн боломжтой гэдгийг та мэдэх үү? Бид танд хоёр төрлийн хөрөнгө оруулалтаар дамжуулан бизнесээ өргөжүүлэх боломжийг олгож байна.

Стратегийн хөрөнгө оруулалт: Таны бизнесийн өргөжилтөд шаардлагатай санхүүгийн дэмжлэгээс гадна бизнесийн үйл ажиллагаанд оролцож, менежментийн зөвлөгөө өгөх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн дэмжлэг үзүүлдэг. Энэ төрлийн хөрөнгө оруулалт нь зөвхөн бизнесийн цар хүрээг нэмэхээс гадна ирээдүйн тогтвортой өсөлтөд чиглэсэн байдаг.

Энгийн хөрөнгө оруулалт: Таны компанийн үнэлгээг хийж хувьцааны ханшийг тодорхойлон шаардлагатай санхүүжилтийг олгодог. Энэ төрлийн хөрөнгө оруулалт нь таны компанийг урт хугацаанд өгөөжтэй ажиллана гэдэгт итгэж тодорхой хэмжээний хувьцааг худалдан авдаг бөгөөд таны бизнесийн үйл ажиллагаанд оролцдоггүйгээрээ ялгаатай юм.

Манай баг хамт олон таны бизнесийн онцлогт тохируулан мэргэжлийн зөвлөгөө, стратегийн дэмжлэгийг бизнесийн үйл ажиллагаа, маркетинг борлуулалтаас эхлээд эдийн засгийн нөхцөл байдал, компанийн засаглал, эрсдэл, хүний нөөц, дотоод хяналтын удирдлагын түвшинд үйлчилгээ үзүүлдэг.

Хэрэв та бизнесдээ хөрөнгө оруулалт авахыг хүсвэл бидэнтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.