Хедж сангууд хувьцааны хөрөнгө оруулалтаа эрс нэмэгдүүлж байна.

Хедж хөрөнгө оруулалтын сангууд дэлхийн хөрөнгийн зах зээл сэргэсэнтэй холбоотойгоор 2024 оны 11-р сараас хойших хамгийн хурдацтай худалдан авалтаа өнгөрсөн долоо хоногт хийжээ. Goldman Sachs-ийн тайланд дурдсанаар, эдгээр сангууд дэлхийн бүх бүс нутагт, ялангуяа Хойд Америк болон Европт хувьцаа худалдан авалтаа эрчимжүүлсэн байна.

АНУ-ын S&P 500 индекс уг сард 6 хувиас дээш өссөн нь 1990 оноос хойших хамгийн сайн сар болсон бол технологийн компаниуд давамгайлсан Nasdaq индекс 9.6 хувийн өсөлтөөр 1997 оноос хойших дээд амжилтаа шинэчилжээ.

Goldman Sachs-ийн мэдээлснээр, хедж сангуудын хамгийн их худалдан авалт хийсэн салбар бол хиймэл оюуны хурдацтай хөгжлөөс хамаарсан чип үйлдвэрлэл, техник хангамж, цахилгаан тоног төхөөрөмжийн компаниуд байв. Технологийн компаниудын хувьцаа энэ хугацаанд хамгийн их сонирхол татсан нь зах зээлийн анхаарал AI-д төвлөрсөнтэй холбоотой юм.