Хедж сангууд 2015 оноос хойш хамгийн өндөр хөрөнгө оруулалтыг H1-р татаж, амжилттай ажиллаа.

2025 оны эхний хагас жилд дэлхийн хэмжээнд хедж сангууд 2015 оноос хойших хамгийн өндөр дүн болох 37.3 тэрбум долларын хөрөнгө татсан бөгөөд энэ нь 2024 оны мөн үетэй харьцуулахад 7.2 тэрбум долларын бодит өсөлт юм. Тус хөрөнгө таталт нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шинэ худалдааны бодлогын улмаас үүссэн зах зээлийн хэлбэлзэлтэй үеэр хийгдсэн юм.

Татсан хөрөнгөний ихэнх хувийг буюу 30 орчим тэрбум долларыг 5 тэрбум доллароос давсан томоохон хөрөнгөтэй хедж сангууд эзэмшжээ. Энэ хугацаанд S&P 500 индекс 5.5%-иар өсөж түүхэн дээд түвшинд хаагдсан бол хедж сангууд 3.88%-ийн дундаж өгөөжтэй ажилласан байна. Энэ дундаас зах зээлийг цойлогчдыг дурдвал – Bridgewater Associates +17%, Rokos Capital Management +12.26%, Caxton Associates +14%-ийн өгөөжтэй ажиллажээ.

2025 оны зургадгаар сарын эцэст хедж сангуудын нийт удирдлага доорх хөрөнгө (AUM) 4.74 триллион долларт хүрч маш өндөр түвшинд очжээ. HFR (Hedge Fund Research)-ийн ерөнхийлөгч Kenneth J. Heinz хэлэхдээ, “2025 оны эхний хагас жилд зах зээл дээр үүссэн гэнэтийн хэлбэлзлүүдийн үед хүчирхэг өгөөжийг тогтвортой өгч чадсан сангуудын хөрөнгийн өсөлт үргэлжлэх төлөвтэй байна” гэжээ.

Эх сурвалж: Reuters.com