Хувьцааны хедж сангууд энэ жилийн ашгаа бүрэн алджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа өргөн хүрээтэй тарифуудыг зарласны улмаас дэлхийн хувьцааны зах зээлд огцом уналт болжээ.

Тодруулбал, ОУ-ын хувьцааны хедж сангууд өнгөрсөн пүрэв гарагт 1.7%-ийн алдагдал хүлээж, жилийн эхнээс хойш нийт 1.6%-ийн уналттай болсон байна. Энэ нь сүүлийн нэг сарын доторх хоёр дахь томоохон уналт бөгөөд, гуравдугаар сарын 10-нд мөн 1.5%-иар буурж байсан.

Голдман Сакс банкны мэдээлснээр, хедж сангууд сүүлийн таван жилийн хамгийн өндөр алдагдал хүлээсэн ч, тэдний ашиглаж буй хөшүүрэгийн түвшин нь тус үеийн дээд хэмжээнд тун ойрхон хэвээр байна гэжээ. АНУ-с хэрэгжүүлж буй тарифууд нь дэлхийн санхүүгийн зах зээлд хүчтэй нөлөөлж, хөрөнгө оруулагчид аюулгүй хөрөнгийн эрэлд гарснаар ам.доллар болон АНУ-ын хувьцаанууд огцом уналтанд орсон бөгөөд S&P 500 индекс 4.16%-иар, Nasdaq индекс 5.3%-иар тус тус бууржээ.

Эдгээр үйл явдлууд нь хедж сангуудын хувьд томоохон сорилтуудыг бий болгож, зах зээлийн тогтворгүй байдлыг улам нэмэгдүүлж байна.

Эх сурвалж: Reuters.com