Хятадын “хувийн REIT”-ийн зах зээл, үл хөдлөх хөрөнгийн компаниудад шинэ санхүүгийн гарц боллоо.

Хятадын шинэ “хувийн REIT”-ийн зах зээл нь санхүүгийн хомсдолд ороод байсан үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгчдэд шинэ боломж олгож, энэ жилд 12 тэрбум ам.долларын хөрөнгө босгох төлөвтэй байгаагаар онцолж байна.

Уг “хувийн REIT”-ийн зах зээл нь 2023 онд бий болсон ба зөвхөн мэргэжлийн хөрөнгө оруулагчдад нээлттэй гэж тодорхойлогддог. Энэ систем нь олон нийтэд арилжаалагддаг “нийтийн REIT”-тэй харьцуулахад илүү хурдан, хялбар баталгаажих журамтай.
Нийтийн REIT-үүд ихэвчлэн худалдаа, үйлчилгээний төвүүд (худалдааны төв, mall) зэрэг хэрэглэгч төвтэй үл хөдлөх хөрөнгүүд дээр төвлөдөг бол, хувийн REIT-үүд оффис барилга, зочид буудлуудыг хамарсан зах зээлийг тэлснээр үл хөдлөх хөрөнгийн салбар дахь орон зайг өргөтгөж байна. Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарт шинээр хөрөнгө оруулах боломжийг нээж өгсөн нь богино хугацаанд шийдэл болж чадах ч урт хугацаанд даамжирсан үл хөдлөх хөрөнгийн салбарт томоохон өөрчлөлт хэрэгтэй гэж шинжээчид үзэж байна.