Хятадын эрх баригчид дотоодын хөрөнгө оруулалтын санд томоохон шинэчлэлтийг хийх гэж байна.

Хятадын хөрөнгө оруулалтын сангийн салбарт урт хугацааны үнэ цэнийг эрхэмлэх, тогтвортой хөрөнгө оруулалтыг дэмжих зорилго бүхий томоохон шинэчлэлүүд хэрэгжиж эхэллээ. Хятадын Үнэт Цаасны Зохицуулах Хороо (CSRC) хөрөнгө оруулалтын сангийн шимтгэлийг сангийн гүйцэтгэлтэй уялдуулах шинэ хувьсах хураамжийн тогтолцоо нэвтрүүлэх шийдвэр гаргажээ. Иймд, сайн гүйцэтгэл үзүүлсэн ХОС-гууд өндөр хураамж авах бол тааруу гүйцэтгэлтэй байвал шимтгэл нь дагаад буурах зохицуулалт хэрэгжихээр болжээ. China Asset Management Co. (ChinaAMC), China Merchants Fund, E Fund Management зэрэг салбарын томоохон компаниуд тус гүйцэтгэлд суурилсан бүтээгдэхүүнүүд гаргах хүсэлтээ аль хэдийн гаргаад байна.

Тус шинэчлэл нь өмнө нь хувийн ашиг сонирхлоо хөрөнгө оруулагчдын эрх ашгаас дээгүүр тавьдаг хандлагыг засах, богино хугацааны ашиг хөөцөлдөхөөс татгалзаж, урт хугацааны үнэ цэнийг бий болгоход чиглэж буй юм. Салбарын энэхүү иж бүрэн шинэчлэлийг эхний ээлжид томоохон компаниудаас эхлэн ирэх гурван жилийн дотор бүрэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Энэхүү арга хэмжээ нь 4.5 их наяд ам.долларын үнэлгээ бүхий Хятадын хөрөнгө оруулалтын сангийн салбарт хөрөнгө оруулагчдын итгэл, сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, тогтвортой стратегийг дэмжих зорилготойгоороо маш том давуу талтай гэж эрх баригчид үзэж байна.

Эх сурвалж: Reuters.com