2025 оны 2-р сард Японы хөрөнгө оруулагчид гадаадын бондын худалдан авалтаа нэмэгдүүлж, гадаад хувьцаа дахь хөрөнгө оруулалтаа бууруулсан байна.

Тодруулбал, 3.45 их наяд иений /23.44 тэрбум ам.доллар/ гадаад бондыг цэвэр худалдан авсан бөгөөд, энэ нь 2024 оны 8-р сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Харин гадаад хувьцааг 346.4 тэрбум иентэй тэнцэх хэмжээгээр заржээ. Энэ өөрчлөлт нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тарифын төлөвлөгөө болон худалдааны гажуудлаас үүдэлтэй дэлхийн эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөөллийн талаарх санаа зовнилоос үүдэлтэй гэж үзэж байна.