AI стартапууд хэт өндрөөр үнэлэгдэж санхүүжилт их хэмжээгээр татаж буй тус зах зээлд хөөс үүсэж болзошгүй гэжээ.

Хиймэл оюун ухаанд суурилсан стартапууд асар их санхүүжилт татаж байгаа ч, зарим хөрөнгө оруулагчид үнэлгээ нь хэт өндөр болж “хөөс” үүсгэж болзошгүй гэж үзэж байна. Сингапурын GIC-ийн хөрөнгө оруулалтын захирал Брайан Ёо хэлэхдээ: “AI нэртэй бол жижиг орлоготой байсан ч өндөр үнэлгээ авч байна. Заримд нь тохиромжтой ч, бүгд бол биш” гэв тэрээр Milken Institute Asia Summit 2025 форумын панель хэлэлцүүлгийн үеэр энэ тухай ярьжээ.

2025 оны эхний улиралд AI стартапууд 73 тэрбум ам.долларын хөрөнгө татсан нь венчур капиталын нийт санхүүжилтийн бараг 60%-ийг эзэлжээ. Үүнд OpenAI-ийн 40 тэрбум ам.долларын таталт голлох нөлөө үзүүлсэн байна. TPG компанийн удирдлага Тодд Сисицки зарим стартапууд хэдхэн сарын дотор олон зуун саяын орлого олж байгааг онцолсон ч, ажилтанд ногдох үнэлгээ “хэт өндөр” болж буйг анхааруулжээ.