Grammarly компани General Catalyst-аас 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт авч, хиймэл оюун ухаанд суурилсан шинэ платформ хөгжүүлнэ.

Grammarly компани General Catalyst-аас 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт авч, хиймэл оюун ухаанд суурилсан шинэ платформ хөгжүүлнэ.

Англи хэлний дүрмийн туслах Grammarly компани General Catalyst хөрөнгө оруулалтын сангаас 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт авч, хиймэл оюун ухаанд суурилсан  платформ болохоор төлөвлөж байна. Энэхүү хөрөнгө оруулалт нь хувьцаа эзэмшихгүй, харин Grammarly компанийн орлогоос тодорхой хэмжээгээр авахаар хийгдсэн бөгөөд Жэнерал Каталистын Customer Value Fund (CVF)-аас гарсан хамгийн том хөрөнгө оруулалтын нэг юм.

Grammarly энэхүү хөрөнгийг борлуулалт, маркетинг, стратегийн худалдан авалт болон бүтээгдэхүүний хөгжүүлэлтэд ашиглах бөгөөд 40 сая гаруй өдөр тутмын хэрэглэгчтэй платформ дээрээ гуравдагч талын апп-уудыг байршуулж, уг платформын илүү бүтээмжтэй болгохоор зорьж байгаа илэрхийлжээ.

2009 онд байгуулагдсан Grammarly компани жилд 700 сая ам.доллараас дээш орлоготой ажилладаг. Grammarly IPO хийх төлөвлөгөөтэй байгаа ч тодорхой хугацаа зарлаагүй байгаа билээ.