”Greenlight Capital” хедж сан 8.2% ашиг олж зах зээлийн дунджаас цойлон гарчээ.

”Greenlight Capital” хедж сан 2025 оны эхний улиралд 8.2% ашиг олж зах зээлийн дунджаас цойлон гарчээ. Greenlight Capital хедж сан 2025 оны эхний улиралд 8.2% ашиг олсон бөгөөд үүний гол шалтгаан нь алтны хөрөнгө оруулалт байв. Сангийн үүсгэн байгуулагч Дэвид Эйнхорн хөрөнгө оруулагчдад илгээсэн захидалдаа, алт нь тэдний Portfolio-гийн хамгийн амжилттай хөрөнгө оруулалт байсан бөгөөд алтны үнэ эхний улиралд 19% өссөн гэдгийг дурджээ.

Эйнхорн мөн захидалдаа, Трампын засаг захиргааны бодлого нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж, хэрэглэгчдийн зах зээлд итгэх итгэл буурахад хүргэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд хэд хэдэн өдөр тутмын хэрэглээний компаниудын хувьцаанд Short позицууд нээсэн гэдгээ мэдэгджээ. Алт нь инфляцийн эсрэг хамгаалалт болдог тул, “Greenlight Capital” нь инфляци өснө гэж үзэж, алтны хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн байна.

Мөн тэд АНУ-ын Холбооны Нөөцийн Сан хүлээгдэж байгаагаас илүү их хэмжээгээр хүүгийн түвшнийг бууруулах шаардлагатай болно гэж үзэж, SOFR (secured overnight financing rate) фьючерсүүдэд хөрөнгө оруулалт хийжээ.

 

Эх сурвалж: Reuters.com