Nokia урт хугацааны шинэ стратегийн зорилтоо тогтоолоо.

Финландын телеком тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Nokia 2025 оны 11 сарын 19-нд хийсэн мэдэгдэлдээ хиймэл оюунд суурилсан шинэ стратегиа зарлаж, 2028 он гэхэд жилийн үйл ажиллагааны ашгаа 2.7 тэрбум еврогоос 3.2 тэрбум евро хүртэл өсгөх зорилт тавьжээ.

2026 оноос эхлэн Nokia бизнесээ хоёр үндсэн хэсэгт хуваарилна гэж төлөвлөжээ: Сүлжээний дэд бүтэц (Network Infrastructure) ба Гар утасны дэд бүтэц (Mobile Infrastructure). Шинэ стратегийн хүрээнд компанийн зардлыг багасгах, хурдтай өсөж буй AI, 6G сүлжээг хөгжүүлэхэд төвлөрөх юм.