OpenAI болон Nvidia нар Их Британид нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр зэхэж байна.

OpenAI ба Nvidia компаниуд Их Британийн дата төвд хөрөнгө хийх хөрөнгө оруулалтаа тун удахгүй зарлана гэж Bloomberg News мэдээлжээ. OpenAI (ChatGPT-ийн үйлдвэрлэгч) ба Nvidia компаниуд Их Британи руу ирэх долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай хамт айлчилж байгаа бөгөөд тэр үеэр тэрхүү төвд нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийхээ мэдэгдэх төлөвтэй байна.

Хөрөнгө оруулалтыг Лондон дахь NScale Global Holdings компанид хийх бөгөөд энэ нь хиймэл оюун ухаан болон cloud системд тулгуурласан дэд бүтцийн хэрэгцээ өсөж байгаагийн илэрхийлэл юм.

OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сам Алтман болон Nvidia-гийн тэргүүн Женсен Хуанг нар энэ төлөөлөгчдийн багт багтаж, Их Британид айлчлах ажээ. АНУ-ын компаниуд айлчлалын үеэр

Их Британийн олон салбарт хөрөнгө оруулалт хийх бөгөөд зарим нь арван тэрбум ам.долларт хүрэх хэмжээтэй байх магадлалтай гэжээ.