SpaceX IPO хийхээс өмнө Элoн Маскийн бусад компаниудтай нэгдэж хийх боломжийг судалж байна.

Элoн Маскийн удирддаг SpaceX компани олон нийтэд хувьцаагаа санал болгох (IPO) төлөвлөгөөнийхөө өмнө түүний эзэмшлийн бусад компаниудтай нэгдэх боломжийг судалж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээллээ.

Тухайлбал, SpaceX нь Маскийн үүсгэн байгуулсан xAI компанитай нэгдэх талаар дотоод хэлэлцээр өрнүүлж байгаа аж. xAI нь хиймэл оюун ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд X (хуучнаар Twitter) нийгмийн сүлжээ болон Grok нэртэй чатботыг хөгжүүлдэг компани юм.
Эх сурвалжуудын мэдээлснээр, боломжит нэгдэл нь xAI-ийн хувьцааг SpaceX-ийн хувьцаатай солих хэлбэрээр явагдаж болзошгүй байна. Хэлэлцээр эцэслэгдээгүй бөгөөд нөхцөл, бүтэц нь өөрчлөгдөх магадлалтай гэж онцолжээ.
Мөн Bloomberg агентлагийн мэдээлснээр SpaceX нь Tesla компанитай нэгдэх хувилбарыг ч судалж байгаа талаар яригдаж байна. Гэсэн ч энэ чиглэлээр албан ёсны шийдвэр гараагүй хэвээр байна.
Элoн Маск одоогоор SpaceX, Tesla, xAI-ийн гүйцэтгэх захирал бөгөөд үүнээс гадна Neuralink, The Boring Company зэрэг хэд хэдэн компанийн удирдлагыг давхар хариуцдаг.
Аналистуудын үзэж буйгаар, SpaceX болон xAI-ийн нэгдэл бодитой хэрэгжвэл сансрын технологи, хиймэл оюун ухаан, хиймэл дагуулын интернэт үйлчилгээ (Starlink)-ийг нэг дор төвлөрүүлсэн томоохон технологийн экосистем бий болох боломжтой юм.
Polymarket таамаглалын платформын мэдээллээр SpaceX болон xAI нэгдэх магадлал 48 хувь, харин Tesla-тай нэгдэх магадлал 16 хувь гэж үнэлэгдсэн байна.
SpaceX нь сүүлийн жилүүдэд үнэлгээгээ эрчимтэй өсгөж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй хувийн компаниудын нэг болоод байгаа бөгөөд IPO-г 2026 онд хийх боломжтой гэж хэвлэлүүд мэдээлж байна.