“Үнэт цаасны хороо үүсэж, хөгжсөний 30 жилийн ойн арга хэмжээ” амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллага үүсэж, хөгжсөний 30 жилийн ойн арга хэмжээг 2024 оны 12 сарын 11-ны өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд зохицуулагч байгууллагын үе үеийн дарга, албан тушаалтнууд, хөрөнгийн зах зээлд оролцогч төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, салбарын үүсэл хөгжил, өнөөдрийг хүртэлх ололт амжилт, энэ хугацаанд тулгарч байсан сорилт, туршлагууд болон цаашдын зорилгыг танилцуулж, санал солилцлоо.