Шведийн тэтгэврийн сан Tesla-г хар жагсаалтад оруулж, эзэмшиж байсан бүх хувьцаагаа заржээ.

Шведийн тэтгэврийн сан өнгөрсөн Баасан гарагт АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla-г ажилчдын эрхэд удаа дараалан халдсаар байгаа гэж үзэж сангийн хар жагсаалтад оруулж, өөрийн эзэмшлийн бүх хувьцаагаа зарсан гэж мэдэгдлээ.

 

Тус сан нь мэдэгдэлдээ  “Tesla нь ажилчдын эрхэд удаа дараалан халдаж буй нь нотлогдсон иймд Tesla-г хар жагсаалтад оруулан өөрийн эзэмшлийн бүх хувьцаагаа зарахаар шийдвэрлэсэн”. Сан нь хэд хэдэн жил Tesla-тай ажилчдын эрхийн асуудлаар санал солилцож, хувьцаа эзэмшигчийн санаачлагаар чармайлт гаргасан ч Tesla асуудлаа шийдвэрлэх арга хэмжээ авахгүй байсны улмаас хувьцаагаа заржээ.

Сангийн төлөөлөгчийн мэдээлснээр, нийт зарсан арилжааны дүн ойролцоогоор 13 тэрбум швед крон (1.36 тэрбум ам.доллар) байсан бөгөөд AP7 Equity Fund-ийн нийт хөрөнгийн ойролцоогоор 1%-ийг эзэлж байжээ.

Эх сурвалж: Reuters