Ассет менежментийн үйлчилгээ хэнд тохиромжтой вэ?

Өөрийн хөрөнгөө зогсолтгүй өсгөж давхар инфляцын аюулаас хамгаалах зорилготой хэн бүхэнд ассет менежментийн үйлчилгээ тохиромжтой юм. Ойлгоход хэцүү санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг зөвхөн баян чинээлэг хүмүүс л ашигладаг гэсэн хэвшмэл ойлголтоосоо бид салах цаг нь ирсэн.

 

Хөрөнгийн зах зээлд мэргэшсэн мэргэжлийн багтай хамтран өөрийн хөрөнгөө өсгөх боломж хүн бүрд нээлттэй байдаг. Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан таны хөрөнгийг зорилгод тань нийцүүлэн, үр ашигтайгаар нэмэгдүүлэхэд бүхий л ур чадвараа дайчлан ажилладаг.

 

Хөрөнгө оруулалтын сангууд нь хэлбэрээсээ хамааран мэргэжлийн хөрөнгө оруулагчид болон энгийн иргэдэд зориулсан төрөлтэй байдаг. Иймд хөрөнгө оруулагч болох хүсэлтэй, санхүүгийн боловсролоо дээшлүүлж, хөрөнгийн үнэ цэнээ нэмэгдүүлэх зорилготой хүн бүхэн ассет менежментийн үйлчилгээг ашиглаж болно.