Хадгаламж VS Инфляц

2025 оны байдлаар Монгол Улсад хадгаламжийн хүү дунджаар жилийн 12 хувь харин инфляцын түвшин улсын хэмжээнд 8.1 хувь байна. Үүнийг энгийнээр тайлбарлавал, таны жилийн хадгаламжийн бодит өгөөж ердөө 3.9 хувь байна. Та 100 сая төгрөгийг жилийн хугацаатай хадгалуулахад хугацааны эцэст 112 сая төгрөг авч байгаа боловч инфляцын түвшнээс шалтгаалан таны мөнгөний үнэ цэн бодитоор 103.9 сая төгрөг байна.

Инфляц буюу үнийн өсөлт нь бараа, үйлчилгээний үнэ өсөхийг хэлэх бөгөөд мөнгөний үнэгүйдэл бий болгож, мөнгөний худалдан авах чадвар буурдаг. Хадгаламж бол ирээдүйд хэрэглэх мөнгөө хуримтлуулах чухал хэрэгсэл боловч инфляцын нөлөө, таамаглалыг анхаарахгүй бол таны хадгаламж үнэ цэнээ алдаж байдаг. Хадгаламж, инфляц хоёр үргэлж хамт явдаг ойлголтууд бөгөөд хуримтлал үүсгэж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийхээр зорьж буй хэн бүхэн заавал мэдэх хэрэгтэй мэдлэгийн нэг юм.

Тэгвэл инфляцын эсрэг ямар арга хэмжээ авах вэ?

Өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт: Та инфляц өсөхийн хэрээр хадгаламжид байгаа хуримтлалаа илүү өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын хэрэгсэлд байршуулж болно.

Давуу нөхцөлтэй хадгаламж: Хадгаламжийн хүү өндөр, уян хатан нөхцөлтэй байдаг ч таны хадгаламжийн хэмжээ өндөр байх шаардлагатай бөгөөд ихэвчлэн чинээлэг хүмүүст л банк тус бүтээгдэхүүнээ санал болгодог.

Хөрөнгө оруулалтын сан: Хадгаламжийн оронд олон төрлийн санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулалт хийдэг сангуудад та хөрөнгө оруулж болно. Хөрөнгө оруулалтын сан нь эрсдэлийг зохистой түвшинд удирдаж, эрсдэлд тохирсон өгөөжийг бий болгодог.

Хадгаламж бол санхүүгийн сахилга баттай байх эхний алхам хэдий ч инфляцын нөлөөгөөр таны хадгаламжийн худалдан авах чадвар буурч байдаг тул зөв хөрөнгийн менежменттэй байх нь чухал. Хэрэв та хуримтлалынхаа бодит үнэ цэнийг хамгаалж, өөрийн ирээдүйн хөрөнгө оруулалтын зорилгодоо хүрэхийг хүсвэл инфляцын түвшинтэй уялдуулан танд хүссэн өгөөжийг өгөх санхүүгийн бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах нь зөв шийдэл юм.