Хедж сангууд АНУ-ын технологи, медиа салбарын хувьцаанаас их хэмжээгээр гарч байна.

Goldman Sachs-ийн мэдээлснээр, хедж сангууд АНУ-ын технологи болон медиа салбарын хувьцаанаас сүүлийн зургаан сарын турш хурдтайгаар гарч байна.

  • Хоёрдугаар сарын 14-20-ны хооронд технологи, медиа салбарын хувьцаанаас хедж сангууд гарах хөдөлгөөн нь 2023 оны наймдугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн байна.
  • Сүүлийн хоёр долоо хоногийн дотор технологийн салбар нь хедж сангуудын хувьд хамгийн их зарагдсан (net sold) салбар болжээ.
  • Хөрөнгө оруулагчид АНУ-ын төв банкны хүүгийн бодлогын тодорхой бус байдлаас шалтгаалан тогтвортой салбар руу шилжих хандлага ажиглагдаж байгаа бөгөөд эрчим хүч, аж үйлдвэрлэлийн салбар руу хөрөнгөө шилжүүлж байна.

Энэхүү хандлага нь технологийн хувьцаанд богино хугацаанд дарамт үүсгэж болох ч, урт хугацааны хөрөнгө оруулагчдын хувьд боломж бий гэж шинжээчид онцолж байна.

Эх сурвалж: Reuters.com

SunMonTueWedThuFriSat
27282930123456789101112131415161718192021222324252627282930311234567
SunMonTueWedThuFriSat
27282930123456789101112131415161718192021222324252627282930311234567