Хедж сангууд Fed-ийн дарга Пауэлл эрт солигдоход бэлдэж хөрөнгө оруулалтын стратегиудаа гаргаж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны Нөөцийн сангийн дарга Жером Пауэллыг албан тушаалаас нь эрт чөлөөлөх магадлал үүсэхтэй холбогдуулан хедж сангууд дараах стратегийг боловсруулжээ.

  • RBC BlueBay Asset Management: АНУ-ын 2 жилийн хугацаатай Засгийн газрын бондыг авч, 30 жилийн бондыг зарна гэжээ.
  • Fourier Asset Management: Coinbase компанийн 2026 оны хөрвөх боломжтой (convertible) бондыг авахыг санал болгожээ. Хүү буурвал эдгээр бондуудын үнэ өснө гэж таамаглажээ.
  • Coloma Capital Futures: АНУ-ын долларыг бусад дурын валюттай харьцуулахад зарах буюу “шорт” хийх стратегитай. Шинэ Фед дарга зөөлөн бодлого баримталбал хүүгийн зөрүү тэнцвэржиж, доллар сулрах төлөвтэй гэж үзсэн байна.
  • Union Bancaire Privée (UBP): Хэрвээ Пауэлл эрт чөлөөлөгдвөл иений үнэ өсөж, японы экспортлогч компаниудын хувьцаа унах хандлагатай байгаагаас тэдгээрийг шорт хийхээр ажиллаж байна.

Эдгээр стратегиуд нь Fed‑ийн хараат бус байдал саарч, инфляц өсөх магадлал гарч ирвэл хөрөнгийн зах зээлд үүсэх хэлбэлзлийг ашиглах зорилготой юм.

Эх сурвалж: Reuters