Хөрөнгийн удирдлага гэж юу вэ, яагаад чухал вэ?

Хөрөнгийн удирдлагын үйлчилгээ нь таны санхүүгийн зорилгод нийцсэн оновчтой хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг бий болгож, таны мөнгийг илүү үр ашигтайгаар өсгөх боломжийг олгодог. Ассет менежментийн компаниуд мэргэжлийн ур чадвар, зах зээлийн судалгаа, шинжилгээнд суурилж таны хөрөнгийг удирдах бөгөөд хадгаламжтай харьцуулахад илүү өндөр өгөөж хүртэх боломжийг танд олгодог. Тус үйлчилгээ нь богино хугацааны ашиг олохоос илүүтэйгээр ирээдүйн том зорилгоо биелүүлэхэд тань туслах урт хугацааны хөрөнгө оруулалт байдаг.

Хэзээ ассет менежментийн үйлчилгээг ашиглаж эхлэх нь тохиромжтой вэ?

1. Шинэ байр худалдаж авахаар төлөвлөж буй үед:
Шинэ гэр бүл байр худалдаж авах эсвэл гэр бүлийнхээ тав тухыг хангахын тулд шинэ байр худалдаж авах нь олон хүний хувьд амьдралын том зорилгын нэг байдаг. Гэхдээ орон сууцны үнэ хурдацтай нэмэгдэж буй өнөө үед цалингаа хадгаламжид хийгээд байр авах боломж улам л хэцүү болж байна. Тиймээс эртнээс хөрөнгө оруулалтын сангуудаар дамжуулан хуримтлалаа өсгөх нь ухаалаг шийдэл юм. Тухайлбал, 5-10 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан урт хугацаат хөрөнгө оруулалт хийснээр та хадгаламжийн хүүгээс илүү их үр ашгийг хүртэх боломжтой.

2. Хүүхдийнхээ ирээдүйн боловсролд хөрөнгө оруулахыг хүссэн үед:
Хүүхдийнхээ ирээдүйг баталгаажуулах нь эцэг эх бүрийн үүрэг бөгөөд хүүхдийнхээ ирээдүйд хийх хамгийн чухал хөрөнгө оруулалт бол яах аргагүй боловсрол юм. Гэхдээ их сургуулийн сургалтын төлбөр жилээс жилд өсч, гадаадын их дээд сургуульд сургахад тэтгэлэг авахгүй л бол дундаж түвшний айл төлбөрийг нь төлөх боломж бараг байхгүй. Хүүхдээ цэцэрлэг эсвэл бага сургуульд байхаас нь эхлэн цалингаасаа тогтмол, бага хэмжээгээр зөв хөрөнгө оруулалтыг хийснээр хүүхдийнхээ сургалтын төлбөрыг бүрэн төлөх боломж бий болох юм. Хөрөнгийн удирдлагын үйлчилгээ таны хүүхдийн боловсролд зориулагдсан урт хугацааны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг санал болгож, таны санхүүгийн бэлтгэлийг хангахад тус болно.

3. Санхүүгийн асуудалд санаа зоволгүй тэтгэвэрт гарахыг төлөвлөж буй үед:
Хүмүүс ихэнхдээ тэтгэвэрт гарах тухай хожуу боддог боловч эрт эхэлсэн хүнд цаг хугацаа хамгийн том давуу талыг олгодог. Өнөөдрийн хийж буй хөрөнгө оруулалт нь ирээдүйд таны амьдралын чанарыг тодорхойлох учир тэтгэврийн сангаа урт хугацаанд төлөвлөж, хөрөнгийн удирдлагын үйлчилгээ авах нь хамгийн зөв шийдвэр юм. Өнөөдрийн цалингийн орлогоос тогтмол бага дүнгээр хуримтлал үүсгэж, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийснээр тэтгэврийн насандаа санхүүгийн асуудалгүй, тайван амьдрах боломжийг бий болгодог.

Дээрх урт хугацааны зорилгуудаа бодитоор биелүүлэхэд хөрөнгийн удирдлагын үйлчилгээ танд туслах хамгийн тохиромжтой шийдэл юм. Хойш тавилгүйгээр өнөөдрөөс эхлээрэй. Ирээдүйн төлөө хийсэн жижиг алхам бүр таны амьдралд томоохон өөрчлөлт авчирна.