Орлогын эх үүсвэрийг төрөлжүүлэх, санхүүгийн бие даасан байдлыг хангах нь өнөөгийн эдийн засгийн нөхцөлд хүн бүрийн хүсдэг зүйл билээ. Тэгвэл пассив орлого гэдэг нь ажил хийхгүйгээр, урт хугацаанд тогтвортойгоор орлого олохыг хэлдэг. Пассив орлого нь ихэвчлэн хөрөнгө оруулалтаар дамжуулан бий болдог бөгөөд дотроо олон төрөл байдаг. Үүнд: түрээсийн орлого, хөрөнгө оруулалтын өгөөж, зохиогчийн эрхийн орлого зэрэг орно. Пассив орлого нь ирээдүйн санхүүгийн тогтвортой байдлыг бий болгож, хөрөнгө оруулагч танд тогтмол орлого бий болгохын зэрэгцээ хөрөнгийн үнэ цэнийн өсөлтөөс нэмэлт өгөөж хүртэх боломжийг олгодог.
Пассив хөрөнгө оруулалтын хэлбэрүүдийн жишээг танилцуулъя. Үүнд:
Хувьцаанд хөрөнгө оруулснаар та компаниудад хувь эзэмшигч болж, тогтмол ногдол ашиг хүртэх эрхтэй болно. Мөн тухайн хувьцааны зах зээлийн үнэ өсөх замаар нэмэлт орлого олдог.
Бонд нь та хэн нэгэнд зээл өгөхтэй адил бөгөөд тодорхой хугацааны дараа хүүгийн хамт буцаан төлөгддөг хөрөнгө оруулалт юм.
Орон сууц, барилга, газар зэрэг үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулснаар түрээсийн тогтмол орлого олох боломжтой. Мөн тус хөрөнгө оруулалт нь инфляцыг хедж хийдгээрээ давуу талтай.
Мэргэжлийн санхүүгийн байгууллагуудын удирддаг сангууд нь жижиг хөрөнгө оруулагчдад хувьцаа, бонд гэх мэт хөрөнгийн зах зээлд оролцох боломж олгодог. Тус хөрөнгө оруулалтын хэлбэр, бүтцээс хамааран тогтмол ногдол ашиг хүртэх боломжтой.
Пассив орлоготой байх нь дараах давуу талтай. Үүнд:
Хөрөнгө оруулалтаар пассив орлого бий болгох нь санхүүгийн зорилгодоо хүрэх, ирээдүйн санхүүгийн тогтвортой байдлыг хангах хамгийн үр дүнтэй арга замуудын нэг юм. Гэхдээ үүнийг судалгаанд үндэслэн зөв, оновчтой төлөвлөж, хийх нь чухал. Хувьцаа, бонд, үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө оруулалтын сангууд зэрэг олон төрлийн хэрэгсэл нь таны хөрөнгийг өсгөх, тогтвортой орлого үүсгэх боломжийг санал болгодог. Гэсэн хэдий ч хөрөнгө оруулалт хийхийн өмнө үргэлж боломжит эрсдэлийг тооцож үзсэний үндсэн дээр шийдвэр гаргах нь зүйтэй.