Nvidia-ийн дэмжлэгтэй Reflection AI 2 тэрбум ам.долларын хөрөнгө босгож, үнэлгээ нь 8 тэрбумд хүрлээ.

Reflection AI компани шинэ санхүүжилтийн давлагаа явуулж 2 тэрбум ам.доллар татаж чадлаа, ингэснээр тус компанийн үнэлгээ 8 тэрбум ам.долларт хүрлээ гэж мэдэгдэв. Энэ хөрөнгө оруулалтын арга хэмжээнд Google-ийн өмнөх гүйцэтгэх захирал Эрик Шмидт, Citi болон Дональд Трамп JR-ийн дэмжлэгтэй 1789 Capital хөрөнгө оруулалтын компаниуд зэрэг нэр хүндтэй хөрөнгө оруулагчид оролцсон нь анхаарал татаж байна. Мөн одоогийн хөрөнгө оруулагчид болох Lightspeed, Sequoia нар ч уг хөрөнгө таталтад оролцжээ.

Reflection AI-ийг 2024 онд DeepMind-ийн судлаач байсан Миша Ласкин болон Иоаннис Антоноглоу нар байгуулсан бөгөөд тус компани нь программ хангамж хөгжүүлэх ажлыг автоматжуулах хэрэгсэл боловсруулахад төвлөрдөг.

2025 оны гуравдугаар улирлын глобал венчур сангуудын хөрөнгө оруулалт (venture funding) өнгөрсөн оны мөн үеэс 38% өсөж, нийт 97 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд хөрөнгө оруулалтын ойролцоогоор 46% нь AI компаниудад чиглэжээ.