БАДРАЛ Дандар

Дандарын Бадрал нь 2023 онд “Үнэт Санхүүгийн Нэгдэл”-ийг үүсгэн байгуулж, 2024 оноос Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар томилогдон ажиллаж байна.

Тэрээр банк, санхүү, хөрөнгийн зах зээл, төслийн менежментийн чиглэлээр 20 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллах хугацаандаа бизнесийн тасралтгүй өсөлт, эрсдэлийн удирдлага, компанийн зах зээлийн шинэчлэлд томоохон хувь нэмэр оруулжээ. Түүний манлайлал нь Голомт банкийг Монголын хөрөнгийн зах зээлд олон нийтэд нээлттэй компани болгон, банк санхүүгийн салбарт тасралтгүй өргөжин тэлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.

Өнөөдөр тэрээр “Өрсөлдөж биш хамтарч, өмчилж биш хуваалцдаг ҮНЭТ бизнесийн соёлыг түгээх” эрхэм зорилготойгоор үнэт зүйл, итгэл үнэмшлээрээ нэгдсэн чадварлаг багийн хамт Үнэт Санхүүгийн Нэгдлийг удирдан ажиллаж байна. Дандарын Бадралын манлайлал дор Үнэт Санхүүгийн Нэгдэл нь харилцагчдын итгэл дээр суурилсан, хамтдаа өсөж хөгжих хамтын үнэ цэнийг бүтээж буй байгууллага болон өргөжин тэлж байна.