“Үнэт Ассет Менежмент” ХХК нь ISO нэгдсэн менежментийн тогтолцооны хүрээнд Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 болон Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO/IEC 27001:2022 тус тус амжилттай нэвтрүүлж, 2025 оны 9-р сарын 17-нд BSCIC Certifications Pvt. Ltd-ээс гэрчилгээгээ гардан авлаа.
ISO нэгдсэн менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр бид үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах, харилцагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, дотоод үйл ажиллагааны үр ашигт байдлыг нэмэгдүүлэхээс гадна мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг системтэйгээр удирдан ажиллаж байгаагаа олон улсын стандартаар баталгаажууллаа.
Бид харилцагчдынхаа хэрэгцээ, сэтгэл ханамжийг нэн тэргүүнд тавьж, олон улсын жишигт нийцсэн үйлчилгээг ёс зүй, мэргэжлийн өндөр түвшинд хүргэх, салбартаа шинэ жишиг тогтоохоор зорин ажиллаж байна.